Thursday, July 1, 2010

Охид бүсгүйчүүддээ...

гадаа ямар байх шиг байна хүмүүсээ. хэнээсээ ч асуугаад байгаан болдоо хөөрхий. гэхдээ гадаа байгаа үүлийг анзаарчийнуу. бөөгнөрсөн яг л хөвөн шиг ийм үүлэнд дуртайсан. жаахан охин байхдаа онгоцоор нисч байгаад тэр үүлний дээрээс нь буугаад хөвсийсөн сайхан үүлэн дээр ханатлаа тоглох юмсан гэж мөрөөддөг байж билээ. гэхдээ энэ тухай бичкээгүй байнаа. зарим охидууд маань мэдэхгүй байж магадгүй ггэд нэг зүйлийг хэлэх гэж санасийн.
охидуудаа, та нарын эрүүгээр, шанааны доод талаар чинь хүнд улаан өнгөтэй батгархуу юм гардаг уу. тэгээд гоо сайханд шахуулах хэцүү байнуу. өвддөг байх тиймүү. тэгвэл энэ нь эмэгтэйчүүдийн өндгөвчний үйл ажиллагаа доголдсон мөн өрөвссөнөөс шалтгаалсан байх өндөр магадлалтай гэнэ. тиймээс цаг алдалгүй эмэгтэйчүүдийн эмчид хандах хэрэгтэй. өндгөвч үрэвсээд их удвал цаашдаа олон олон хортой үр дагавар дагуулахыг үгүйсгэхгүй юм. бас нэг зүйлийг аминчлаад захихад ХЕЛИКО бактерийн шинжилгээ өгөөд үзэхэд шлүүдэхгүй шүү. хэрэв энэ бактер илэрвэл нэн даруй үгүй хийх арга хэмжээ авах шаардлагатай шүү. жаахан л алгуурлавал охидууд минь эрээн цоохор сорвитой нүүртэй болно гэж мэдээрэй. тийм нүүртэй явах тэгээд сайхнуу айи. за ингээд энэ удаагийн бичжаагаагаа дуусгалаа. дараагийн бичлэгтээ биеийн илүүдэл үсээ хэрхэн арчлах талаар бичнээ жааа.

Tuesday, June 29, 2010

Хайртай

Би блог нээснээсээ хойш бичлэг бичээгүй хүн юм байна. Өнөөдөр нэг бичлэг хийгээд үзье. Юун тухай бичмээр байна гэхээр ХАЙР-ын тухай бичье. Гэхдээ энд эр эмийн, эцэг эхийн хайрыг бичихийг хүссэнгүй. МОНГОЛ ЗАЛУУ БҮРИЙН БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛАХ талаар өчүүхэээн зүйл бичих гэж хичээлээ.

Өдөр цайны цагаасаа илүүчлээд цахим мэдээ унших, залуучуудыхаа чөлөөт етөнц болох блогоор нь зочлох дуртай. Нэгэн сайт дээр монголын нэгэн алдартай нэр хүндтэй бүсгүйн талаар бичжээ. Миний хувьд тэр бүсгүй бол аав ээжийн алаг үр, амраг хайртынхаа амин эрдэнэ нь. Хэн нэгний хувьд хир халдууламгүй эрхэм нэгэн. Хөдөлмөрлөснийхөө үр шимээр өдий зэрэгт хүрээд өнөөгийн энэ нийгэмд хэнээс ч гуйхгүй хэнд ч гай тарихгүй хөдөлмөрлөөд явж байгаа бахархмаар эмэгтэй юм. Харин доор нь бичсэн сэтгэгдэлүүдийг уншихад үнэндээ нүд халтирмаар бүдүүлэг үгсийг зарим нэг биш дийлэнх нь үлдээсэн байх юм. Яг л түүний өмнөөс амьдарч, амьдралынх нь туршид хамт байман мэт. Яагаад тэр бүсгүйд урам зориг хайрлаад дэмжиж болохгүй байгаа юм бэ_ нэг нэгнээ заавал доош нь татаж гутаан доромжлох ёстой гэжүү. Хэнд хэрэгтэй юм бэ. Түүнийг зүгээр л хайрлаж болохгүй гэжүү? Чамд, чиний сэтгэлийн гүнд тийм гэгээ байгаа шүү дээ. Бие биенээ дэмжиж, хэн хэнээ хүндэтгэж амьдаръяааа залуучуудаа.

Ажил хийж хөдөлмөр эрхэлдэг л бол тэр бүх хүнд би хайртай. Барьж аваад үнсмээр байдаг. Өндөр нам, үстэй үсгүй, хөгшин залуу аль нь хамаагүй. Гудамжинд хогоо хаялгүй халаасандаа хийж байгаа дунд сургуулийн сурагч хүүд баярлалаа гэж хэлдэг. Хаалга онгойлгоод өгсөн залууд би инээмсэглэл бэлэглэдэг. Инээгээд угтсан худалдагч, зөөгч охидод тип өгдөг. Машиныг минь халтуурдалгүй, чин сэтгэлээсээ угаагаад өгсөн угаагч хүүд би хайр хүрдэг. Хүлээж байгаад түүгээр л үйлчлүүлдэг. Инээгэд мэнд мэддэг хээгүй таксины жолооч ахад хэлсэн мөнгийг нь өгөөд буудаг. Сэтгэлээр унаж, дур гутмаар, гомдмоор төр засагтай ч гадныхан шиг юм л бол гомдоллоод байдаггүй залуучуудаараа би бахархдаг. Энэ бүхнийг өөрчилж чадна гэж та нартаа итгэдэг. Гэгээн цагаан хөдөлмөрөөрөө өнөөгийн эдийн засгийг нуруун дээрээ үүрч явдаг эгэл жирийн залуучууддаа БАЯРЛАЛАА гэж хэлье. Та нартаа бүгдээрэнд чинь хайртай шүү.